УБТЗ: “Улаанбаатар-Хөх хот чиглэлд нэг талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчино гэдэг ташаа мэдээлэл

2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар – Хөх хот, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж юм:

Тэгвэл Улаанбаатар – Хөх хот, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний Тасалбарын үнийг том хүн 627,200 төгрөг, хүүхэд 492,300 төгрөг байхаар тогтоосон нь хэт үнэтэй байна гэх иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Уг асуудлаар УБТЗ-ын зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулгаас тодрууллаа.

УБТЗ-ын зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга: “Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчино. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл өгсөн байна. Харин Хятадын өөрийнх нь явах хоёр вагон байдаг. Үүний нэг нь купе нөгөө нь зөөлөн гэж ангилалтай. Энэ тариф нь 425 орчим мянга төгрөгөөр явна. Манай урд болон хойд чиглэлийн аялал сэргээгдсэн учраас “Монголд зочлох жил”-ийн хүрээнд бид аялалаа сэргээж төмөр замаар гадаад дотоодын жуулчдыг хүлээн авахад бэлэн байна. Одоогоор хоёр өдөр аялуулахаар баталсан хэдий ч цаашид мягмар гарагт вагон явуулах асуудлыг хэлэлцэж байна.

Ташрамд дурдахад, Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр, УБТЗ галт тэрэг Улаанбаатар-Хөх хот чиглэлийн эхний аялал энэ Баасан гарагт Улаанбаатараас хөдөлж гуравдугаар сарын 16-ны өдөр Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *