Монгол улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт их байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаанд 100, 000 хүн тутамд дунджаар 9.2 хүн амиа хорлож байгаа талаар дурджээ. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 17.9 байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр нийт нас баралтын 2.4-3 хувь нь амиа хорлосон шалтгаантай байна. Тэр дундаа эрэгтэйчүүд 80-аас дээш хувийг эзэлж байна.