Ажлын байрны стресс менежментийн сургалт зохион байгуулж байна
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-өөс ажлын байран дахь эерэг харилцааг бий болгох “Өөрийгөө халамжлах цаг” стресс менежентийн сургалтыг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны ажилтан, алба хаагчдад сургалт орлоо.
Сургалтаар ажилтанд хувийн сэтгэл зүйн байдлаа ажиглан ойлгох, хянах, удирдах, өөрийн болон онцлогийг таньж хүлээн зөвшөөрч, эерэг харилцааны арга барилд суралцах, стресс, бухимдал, сөрөг сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх аргуудад суралцах чадваруудыг эзэмшүүлэх юм.
Энэхүү сургалтыг үе шаттай зохион байгуулж ажиллана.