Машины бүхээгт хавчуулагдсан иргэнийг аварлаа

Төв аймгийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2024.05.08/ Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28 дугаар ангийн 11 алба хаагч ажиллажээ.Ослын голомтод аврагчдыг очиход хоёр шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан их хэмжээний цус алдсан байж.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, иргэн Э-ны амь насыг аварч, яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн. Ослын голомтод эмнэлгийн байгуулгаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *