Говь-Алтай аймаг ганц бие залуусын “ДӨРГӨНИЙ ЭРЭГ ДЭЭРХ 24/7” уулзалтыг зохион байгуулна

Өнгөрөгч онд Говь-Алтай аймагт гэр бүл төлөвлөөгүй залуусыг хооронд нь танилцуулах зорилготой “Алтайн залуус-2022” уулзалт зохион байгуулагдаж байсан. Тэгвэл энэ жил тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “ЖАНГАР ФЕСТИВАЛЬ 3 ЖИЛ- ДӨРГӨНИЙ ЭРЭГ ДЭЭРХ 247” чуулга уулзалтыг “ДӨРГӨН ХАТАН” нуурын эрэг дээр зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар эхэлсэн уг арга хэмжээ энэ удаад баруун таван аймаг болон Монголын өнцөг булан бүрт суугаа залуусыг урьжээ. Мөн чуулганаас танилцаж, хосоо олсон залуусыг төрийн бодлогоор дэмжиж, өргөө цагаан гэрээр нь хангаж 50 тооны бог мал өмчилж өгөх аж.

Тус чуулга уулзалт ирэх сарын 24-нөөс эхэлж 7 хоногийн турш зохион байгуулагдах аж. Өнгөрсөн онд болсон эл уулзалтад 18 сум, 2 тосгоноос нийт 700 гаруй залуус оролцож байв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *