УГТЭ: “ШИНЭ САНАА-2024” ӨДӨРЛӨГӨӨР 20 ШИНЭ САНАА ТАНИЛЦУУЛАВ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ санаа-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр УГТЭ-ийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны 35 сувилагч, тусгай мэргэжилтэн гадаадын өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлж болох 20 гаруй шинэ санаа бүхий бүтээл танилцуулсан. Мөн сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцлоо.