Эверестэд амиа алдсан хоёр уулчны дурсгалд зориулан 108 мод тарьж байна
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, харамсалтайгаар амиа алдсан. Уулчдын дурсгалд зориулан Монголын Уулчдын холбооноос Экологийн цагдаагийн албатай хамтран Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьж байна.
Энэхүү арга хэмжээнд уулын спортод хайртай хүн бүр өргөнөөр оролцох боломжтой.