Сант сумын Ардчилсан намын даргын амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарав

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар Ардчилсан намаас албан ёсны байр сууриаилэрхийлж, хэргийг үнэн зөвөөр шалгаж, шийдвэрлэхийг шаардаж байгаагаа мэдэгдэв.

УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж буй Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн, Г.Ганболд нарын оролцсон уулзалтөчигдөр орой болжээ. Дээрх хэргийг энэхүүуулзалтын дараа буюу өчигдрийн 22.00 цагийн орчим МАН-ын нэр дэвшигчдийн ухуулагч байж болзошгүй, Сант сумын малчин О гэгч үйлдсэн байна. Гэмт этгээд Ардчилсан намынханд агсам тавьж, “УИХ-ын дарга оролцож байгаа уулзалтад та нар яагаад ордоггүй юм” гэх зэргээр дайрч доромжилсон бөгөөд талийгаачийн хоолойн тус газарт өшиглөснөөс болж төвөвх нь чихэгдэж нас барсныг олон гэрч баталж байгаа юм байна.

Энэ хэрэг явдал МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын үеэр болсон нь санамсаргүй хэрэг биш гэж Ардчилсан намынханүзэж байгаагаа илэрхийлэв. Одоогоор хэргийн газрын үзлэгийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас томилогдсон баг шалгаж байгаа бөгөөд цаашид энэ талаарх мэдээллийг хүргэхээ мэдэгдлээ.

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өрнөжбуй энэ үед Ардчилсан намын гишүүний амь насанд халдсаныг Ардчилсан намын олон мянган гишүүд ихэд зэвүүцэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь журмын нөхдийнх нь өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн өнөөдөр 21.00 цагт байгаа газар бүртээ зул өргөж, эмгэнэл илэрхийлэхийг уриаллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *