ҮЙЛ ЯВДАЛ: СЕХ-ноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Долоодугаар сарын 1-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
08:30-18:00 цагт: “Чингис хаан” музейд: “Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09:30 цагт: ГХЯ-нд: Кино урлагийн зөвлөл “Австрали улсын кино урлагийн салбарын туршлага” сэдвээр оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн сургалт уулзалт зохион байгуулна. Утас: 8864-0544.
09:00 цагт: СБД-ийн шүүхэд: “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болно.
10:00 цагт: БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Бадамжав, Бадамсүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.
11:00 цагт: “Чингис хаан” музейд: Франц, Швейцар зэрэг Европын алдарт музейнүүдээс ирсэн үзмэрүүд болох “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас: 9905-1914.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: УИХ-ын сонгуулиар МАН-аас явуулсан үйл ажиллагааны талаар Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас мэдээлэл хийнэ.
12:00 цагт: СЕХ-ноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Үүний дараа Төрийн ордонд нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно.
-Дорнод аймгийн Хэрлэн сумын зэрэг хэсгийн хэд хэдэн хороонд үүссэн зөрчлөөр АН СЕХ-нд гомдол гаргажээ.Утас: 9191-2801.
-Олон улсад үйл ажиллагаа явуулдаг зүрхний “Мирал” сангийн 20 жилийн ойн арга хэмжээ РЦНК-д болно. Тус сан нь Монгод эмчлэгдэх боломжгүй 300 хүүхдийг БНСУ-д эмчлээд байна. Үйл ажиллагааны үеэр БНСУ-ын урлагийн одод оролцоно. Утас: 9905-7870.