Ой хээрийн түймрийг унтраав
Завхан аймаг, Баянтэс сумын Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:15 цагт сумын онцгой байдлын байдлын газарт ирүүлжээ. Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид зургаадугаар сарын 30-ны өдрийн 03:28 цагт, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, 14:10 цагт очоод унтраах ажиллагааг зохион байгуулав. Долдугаар сарын 1-ний өдөр Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдтэй хамтран 600 метрийн урттай, 1 метрийн өргөн зогоон татаж 19:23 цагт унтрааж Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэж өгч ажиллажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай өртсөн.