Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна гэв
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцсан байна.
Энэ жил наадмыг “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулж байгаа. Тэрбээр баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн баяр наадамд нийтдээ 1213 уран бүтээлчид оролцож байгаа юм. Нийтдээ 7 мэргэжлийн урлагийн байгууллага уран бүтээлчид болоод цэргүүд баяр наадмын нээлтэд ажиллаж байгаа бөгөөд нээлт, хаалтын бэлтгэл 90 хувьтай байгаа гэдгийг онцолсон байна.