Нэг өдөрт ХОЁР ХҮҮХЭД усанд живж, нас барлаа
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Баруун-Урт” гол /аймгийн төвөөс баруун зүгт 2 км, сумын баруун зүгт 2 км/-д “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг нь живжээ.
Энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 08-ны өдрийн 14:44 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Мөн эл өдөр “Увс” нуурын эрэгт гэр бүлийн хамт амарч явсан 7 настай хүү усанд живж, нас баржээ. Иймд эцэг, эх асран хамгаалагчдыг бага насны хүүхэдтэй хамт аялал зугаалгад явахдаа хүүхдээ сайтар хянаж, болгоомжтой аялахыг анхааруулж байна.