ОУ-ын уламжлалт тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртжээ
Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тус тэмцээний 57кг-д оролцсон “Төгс дэвжээ”-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92кг-д “Алдар спорт хороо”-ны тамирчин Т.Дэмчигдорж хүрэл медаль тус тус хүртэв.
Манай тамирчид үргэлжлүүлэн өнөөдөр ОХУ-ын Саха улсын Якутск хотод долоо хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана.
Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.