Монгол-Хятадын хилийн зарим боомтыг долоо хоног хаана
БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-7-ны өдрүүдэд тохиож буй.
Үүнтэй холбоотойгоор Монгол – Хятадын хилийн зарим боомтын үйл ажиллагааг дээрх хугацаанд хаана.
Тодруулбал, Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр зэрэг авто замын боомтууд энэ сарын 1-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.