Нүхэн жорлонд унасан 62 настай иргэнийг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт нүхэн жорлонд хүн унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны шөнийн 02:28 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд 3.5 м гүнтэй нүхэн жорлонд иргэн Б /62 настай, эрэгтэй/ унасан байсныг эсэн мэнд гаргаж, дүү Ц-д хүлээлгэн өгчээ.