С.Ганбаатар: Би ялалт, үр дүн хүссэн учраас намаа сольсон

Өнөөдрөөс /2021.04.30/ улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил эхэлж буй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өглөө.

Тэрбээр “Би эрх баригч намыг өвөрт ороогүй. Ардчиллыг дэмждэг хүнийхээ хувьд би АН-ыг сонгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа өглөө. Намын дотоод сунгаанд хэн нь ч ялсан хамаагүй уул уурхайг иргэддээ авчирахын төлөө тэмцэж, дэмжих болно. Би бие дааж нэр дэвшиж үзсэн. Ингэхэд маш их ядардаг, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэвч үр дүн багатай. Би үр дүн, ялалт хүссэн” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *