| |

Биткойны ханш 20 мянган ам.доллар хүрч бууржээ

Даваа гарагийн байдлаар Биткойны ханш 20 мянган ам.доллар болсон байна. Өнгөрсөн бямба гарагт (2022.06.18) Биткойны үнэ 2020 оны арван хоёрдугаар сараас хойш анхны удаагаа 20 мянган доллароос буурч, 17592 ам.доллар хүрсэн юм. Тус цахим мөнгөний ханш энэ жил гарснаас хойш 55 хувиар буурсан байна.

Хэрвээ Биткойны ханш үүнээс цааш дахиж унавал цахим мөнгөнд хөрөнгө оруулагчид өөрт буй Биткойноо зарж ханшны уналтыг улам ихэсгэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мөн бусад цахим мөнгөнүүдийн ханш Биткойны хамтаар буурсан. Тухайлбал хоёр дахь хамгийн том криптовалют болох эфериумын ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд мянган доллароос буурч, даваа гарагт буцаж өсөн 1129 долларт хүрсэн аж.  Эфериумын ханш хамгийн өндөртөө 4.6 мянган ам.доллар хүрч байсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments