Владимир Путин ойрын хугацаанд хорт хавдрын хагалгаанд орох уу
Владимир Путин ойрын хугацаанд хорт хавдрын хагалгаанд орж магадгүй хэмээн Кремль дотор ажилладаг эх сурвалж хэлсэн талаар Генерал СВР нэртэй Телеграм сувагт мэдээлсэн байна. Тус суваг дээр Путин өөрийгөө түр орлох хүнээр Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушевыг сонгон, дайныг хянаж удирдуулахаар төлөвлөж байгаа хэмээн бичжээ.
Генерал СВР өмнө нь Путинийг хэвлийн хорт хавдар болон Паркинсоны өвчин туссан хэмээн мэдээлж байсан юм. Мөн дөрөвдүгээр сарын эхээр Путиний дэргэд бамбай булчирхайн хорт хавдраар мэргэшсэн эмч үргэлж явж байдаг талаар мэдээ олны анхаарлыг татсан билээ. Мөн Путин олны өмнө үг хэлэхдээ өмнө байснаасаа хавагнаж, сул дорой харагдах болсон талаар цуу яриа дэгдсэн. Үүний улмаас зарим хүн Путинийг бамбай булчирхайн хорт хавдар туссан байж магадгүй хэмээн таамаглаж эхэлсэн юм.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ