|

Английн томоохон газар нутгуудад ган болж байна

Их Британид хуурай цаг уурын байдал хэт удаан үргэлжилсний улмаас Английн томоохон газар нутгуудад ган болсныг албан тушаалтнууд зарласан байна. Девон, Кент, Зүүн Англи, Линкольншир гэх мэт найман бүсэд ган гачиг нүүрлэжээ. Одоогийн байдлаар ус удирдлагын таван компани хэрэглээний хязгаарлалт тавьсан байгаа юм.

Их Британийн Байгаль орчны агентлаг зайлшгүй шаардлагатай усны хангамж аюулгүй байгаа хэмээжээ. Тус агентлагт албан тушаал хашдаг Жон Кертин энэхүү ганг удаан хугацаанд үргэлжлэх учир газар тариалан, усны хоолой ашиглахад хориг тавьж магадгүй гэдгийг анхааруулсан байна. Өнгөрсөн долдугаар сард Их Британид урьд өмнө нь байгаагүйгээр халж, 1976 оноос хойш бүртгэгдээгүй хуурай цаг уурын улмаас гол, усан сангийн нөөц шавхагдсан тул ийнхүү ган үүсжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *