ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 1 давхарт

11:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон ДИТХ-ын төлөөлөгч “У” нь УБТЗ-ын салбар нэгжид даргын албан тушаал хашиж байхдаа шүүхээр ял шийтгэл авсан асуудлаар болон Баянгол дүүргийн удирдлагууд болон намуудын төлөөлөгчид уг асуудлаар барьцаалж албан тушаалын тохироо хийсэн байж болзошгүй талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны 2 давхарт 

11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар оролцож, Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

ХӨСҮТ-ийн мэдээллийн танхимд

11:00 цагт Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон КОВИД-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Үндсэн хуулийн цэцийн байрны гадна

12:00 цагт Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэх зорилгоор Үндсэн хуулийн цэцэд хандана.

МҮЭ-ийн холбооны байр 4 давхарт

11:00 цагт УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *