ӨНӨӨДӨР : Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна
Арванхоёрдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт ХНХЯ-нд “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ” судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 99998253
9.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын худалдааны салбарын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10.50 цагт Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хийсэн олон нийтийн санал бодлын судалгааны үр дүнг “Зүүм”-ээр танилцуулна. Утас: 99099738
11.30 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.
12.00 цагт “Анкор” төвд энэ сарын 18-нд нээх “Улаан шугам” баримтат киноны уран бүтээлчид хэвлэлийн хурал хийнэ.
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.30 цагт УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
10.30 цагт Ослын улмаас нас барсан онцгой байдлын алб хаагчийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт Монгол Улсад есөн тэрбум ам.долларын хохирол учруулсан гэмт хэргийг шалгуулахаар хуулиийн байгууллагад хандаж буй талаар иргэд хэвлэлийн хурал хийнэ.
11.30 цагт “Тал бичээч” Да.Жаргалсайхан Монголын цэвэр уст 10 гол дээр барих 33 усан цахилгаан станцын талаар мэдээлнэ.