|

Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

“Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хангах хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ) Тусгай сан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийг 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Өнөөдөр Байгаль орчин, аялыл жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Төсөл хэрэгжсэнээр, аюултай хог хаягдлын төрөл, устгах, боловсруулах технологийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улс дахь аюултай хог хаягдлын менежментийг тодорхойлох, Олон улсын стандартыг судлаж нутагшуулах, мөн Базелийн / Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих/ конвенцийн хэрэгжилт хангагдах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *