Үндэсний номын баяр нэг өдөр хойшилж, тавдугаар сарын 18-20-нд зохион байгуулагдахаар болжээ

35 дахь удаагийн Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд болохоор товлогдсон ч нэг өдөр хойшлохоор болсон байна.

Энэ талаар зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-аас тодруулахад “Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээ тавдугаар сарын 17-нд Д.Сүхбаатарын талбайд болох юм. Иймээс Үндэсний номын баярыг нэг өдрөөр хойшлуулж, тавдугаар сарын 18-20-нд зохион байгуулахаар боллоо” хэмээв.

Үндэсний номын баяр жил бүр хүүхэд, өсвөр үеийнхнийг аль нэг сэдвээр зорилготой уншихад уриалдаг. Энэ жилийн онцолж буй сэдэв нь амьтан юм. Иймд амьтны талаар өгүүлсэн хамгийн түгээмэл байдаг 50 номын жагсаалтыг “Азтай савар” ТББ-тай гаргаад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *