Барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 35,581 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 265 хэргийг хүргүүлжээ.

Мөн зөрчлийн шинжтэй 58.362 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 58.534 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Шалгаж шийдвэрлэсэн дараах онцлог зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал цахим орчимд нэр бүхий мэдээллийн сайтад энэ сарын 7-нд “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Ц.Адъяагийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *