|

МИАТ компанийг онгоцон доторх уранхайгаа нөхөж, үйлчлэгч нараа соёлжуулахыг хүсчээ

Монголын иргэний агаарын тээвэр МИАТ компанийн цэвэрлэгээ үйлчилгээний   талаар иргэн Ч.Куланда  шүүмжилжээ. Тэрээр МИАТ компанийн онгоцоор үйлчлүүлснийхээ дараа нүүр хуудаснаа ийнхүү бичсэн байна. 

“МИАТ маань  хэзээ  олон улсын онгоцны үйлчилгээ шиг үйлчилгээг үзүүлдэг юм бол оо! Суралцаж эзэмших хугацаа болсон л баймаар юм. Суудал нь халтайсан халтар, онгоцны ариун цэвэр нь 0. Сэтгүүл танилцуулга хийдэг суудлын урьдах халаас нь урагдаж салсан,  үйлчлэгч  бүсгүйчүүдийн  хувцас нь үрчийж хорчийсон,   үс гэзэг нь сэгсийчихсэн. Гадаадын онгоцны үйлчлэгч нар гэж хараад баймаар цэмцгэр цэгц, будаг шунхаа төгс гоё тохируулсан, нуруу туруу тэгширсэн, өмссөн хувцас нь сантиметрийн ч зөрүүгүй мэт таарсан байдаг даа. Манайхан суралцаж эзэмшиж чадахааргүй юм бол бусдын сайныг нь дуурайж, дагаж хийж болдоггүй юм болов уу.

МИАТ-ын үйлчлэгч нар нислэгийн явцад ширээний цагаан бүтээлгэнд боосон эсвэл уут торонд хийсэн юм зөөгөөд холхиод гүйлдээд байдаг. Аминдаа нэг юм нуугаад бариад яваад байгаа царай нь. Арай зорчигчдод зориулсан вино мэтсийг юу яагаад байгаа биш байгаа гэж хардмаар  болдог. Агаарын тээврийн МИАТ компанийнхан цэвэрлэгээгээ сайжруулна уу, хоолны амтыг анхаарна уу, үйлчлэгч нар соёлжино уу, онгоцны доторх жижиг сажиг уранхай цоорхойгоо бүтэн болгоно уу.  Гуйж байна” гэжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *