Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Төрийн далбааг өглөө 7:00 цагаас эхлэн 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл орон даяар 45 хэм бөхийлгөж, бүтэн өдрийн турш гашуудал зарлан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай Төрийн ордонд салах ёс гүйцэтгэнэ.
-6:40-7:20 цагт: Улсын гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар, Төрийн ордны баруун талын замыг түр хугацаанд хаана.
-9:40 цагт: Төрийн ордноос Сэлбэ голын гүүрийн төгсгөл, тус гүүрийн төгсгөлөөс “Алтан Өлгий” оршоох газрын чиглэлд замын хөдөлгөөнийг 20 минут орчим хугацаанд хаана.
-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Хилийн чанадад:
-Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
Орон нутагт:
-Сүхбаатар аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.