Мөсөнд авиралтын дэлхийн цомоос Монгол залуус алт, мөнгөн медаль хүртжээ
Энэ сард Швейцар Улсад мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр нь медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг мандуулжээ.
Эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртсэн байна. Н.Сэлэнгэ нь Дэлхийн цомд аваргалсан анхны Монгол эмэгтэй болсон бол Ч.Мандахбаяр Дэлхийн цомын алт, мөнгөн медальтан боллоо.