НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээллээ. Буцаан олголтоор нийт 1 333 318 иргэнд 104 тэрбум төгрөг олгох юм байна. Харин 20,171 иргэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо 0.5 тэрбум төгрөгөөр хөрөнгийн албан татвараа төлжээ. НӨАТ-ын буцаан олголтоосоо төлөх боломжтой татварын төрөл
– Автотээврийн хэрэгслийн албан татвар
– Галт зэвсгийн албан татвар
– Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
– Газрын төлбөр /газар эзэмшигч/
– Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
– Малын тоо толгойн албан татвар – Авто замын байгууламж ашигласны төлбөр