ЧУУЛГАН: Иргэд парламент нь парламент шиг ажиллаж, амьдралын чанарыг сайжруулахыг хүсэж байна
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Чуулганы завсарлагын үед УИХ-ын гишүүдтэй хамт 25 мянга гаруй иргэнтэй уулзаж, иргэдийн санал бодлыг сонссон. Иргэд парламент нь парламент шиг ажиллаж, амьдралын чанарыг сайжруулахыг хүсэж байна. Бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэх ёстой” гэж онцоллоо.
Тэрбээр цаашид:
- УИХ мега төслүүдийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, Засгийн газрыг дэмжих,
- Хууль тогтоомжийн тухай хуулийг шинэчлэн, хууль бүтээх сэтгэлгээг өөрчлөх,
- Шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих хуулиудыг хэлэлцэх зорилтуудыг дэвшүүллээ.
Тус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”, 2024 оны төсвийн гүйцэтгэл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.