Дональд Трамп, Владимир Путин нар дайныг зогсоох гэрээний талаар утсаар ярина

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ойрын өдрүүдэд утсаар ярьж, дайныг зогсоох гэрээний талаар хэлэлцэхээр болжээ. АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф пүрэв гарагт Москва хотноо Путинтэй уулзаж, энэ долоо хоногт хоёр ерөнхийлөгч утсаар ярилцаж, дайны асуудлыг хэлэлцэхийг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ 30 өдрийн гал зогсоох санал танилцуулсан бөгөөд Украины тал дэмжсэн юм. ОХУ уг саналыг хүлээн зөвшөөрч, зарим нэг болзол тавьсан байна. Гал зогсоох үйл явц удаашрах нь Оросын армид давуу байдал үүсгэж, Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломж олгоно гэж шинжээчид үзэж байна.

Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський “Сүүлийн долоо хоногт ОХУ 1000 гаруй дрон, 1300 тэсрэх бөмбөг хаясан” гэж мэдэгдээд, “Дайныг хурдан дуусгахыг хүсэж буй хүн ийм үйлдэл хийхгүй” хэмээн онцолжээ. Тэрбээр ОХУ-д шахалт үзүүлж, түрэмгийллээ зогсоохыг шаардсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *