“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэйзочдыг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Уулзалтын эхэнд, гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн стратеги, үйл ажиллагаа,хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулаад, Монгол Улсад тогтвортой уул уурхайг хөгжүүлэх хүрээнд нэгдлийн хэмжээнд Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ынтайлагналын тогтолцоог олон улсын стандартын дагуу нэвтрүүлэхтэй холбоотойгоор хамтран ажиллах талаар суурин төлөөлөгч Матилда Димовскатай санал солилцов. НҮБ-ын Хөгжлийнхөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчныг хамгаалахзорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийллээ. Цаашид, нэгдлийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн тайлагналыг нэвтрүүлэх, уур амьсгалынөөрчлөлтийг сааруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *