Шинээр 653 тохиолдол илэрч, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,237 хүний сорьцод шинжилгээ хийхэд 653 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 55,067 болж байна.

Шинээр илэрсэн 653 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс

  • 625 нь Улаанбаатар хотод
  • 28 нь орон нутагт бүртгэгдлээ.

Түүнчлэн 65 болон 73 насны хоёр иргэн өчигдөр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *