Засгийн Газар иргэдийг орон сууцжуулах тусгайлсан бодлого боловсруулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа орон сууцжуулах бодлоготой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хувьд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг онцгойлон анхаарч байгаа. Орон нутгийн томилолт, нийслэл, дүүргүүдэд  Ерөнхий сайд ажиллахдаа орон сууцны санхүүжилттэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаа. Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг өнгөрсөн 7 хоногт хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, орон сууцжуулах чиглэлийг өгсөн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэдийг орон сууцжуулахыг дэмжсэн тусгайлсан төрийн бодлого гаргаж, хуулийн төсөл эсвэл тогтоол журам боловсруулах ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Мөн бүтээн байгуулалттай холбоотой нэг бэрхшээл нь арматурын үнэ дэлхийн зах зээлд өссөн. Хоёр дахин нэмэгдсэн үнийг тогтворжуулахад, худалдан авалтад нөлөөлөхгүй байх талаар судлах ажлын хэсэг байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, орон сууцтай холбоотой тусгайлсан бодлого боловсруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *