Замын-Үүдээс Улаанбаатар хотруу зорчиж явсан 26 тонн карго АЧАА ШАТЖЭЭ
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрхи ачаа шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрхи ачаа /карго 26 тонн/ шатаж байсныг унтраажээ.