“Эрчим хүчний үнэ нэмэгдсэн гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ”

Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцов.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог. Цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас  хойш огт өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй.  Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын  дулааны эрчим хүчний  үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцлов.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд буюу нийт 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан. Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369.0 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж  868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.


Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *