П.Дэлгэрнаран: Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ
СЕХ, УБЕГ, ЦЕГ, ОБЕГ, НЭМГ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнд 1600 орчим тээврийн хэрэгсэл болон 3000 гаруй хэсгийн хорооны ажилтан ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу хэсгийн хороодод ажиллах цагдаа эмнэлгийн ажилтнуудыг УОК-оос томилсон.
Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн.
Ажиглагчдын тухайд гадны 11 хэвлэл мэдээллийн байгууллагаас ажиглана. Үүнээс гадна Монгол Улсад байгаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг элчин сайдын яамнаас ажиглагчид байлцана. Түүнчлэн Филиппин улсаас ирсэн ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар болсон. Учир нь Филиппин улс манайхтай адил сонгуулийн автомат системийг ашигладаг.
Мэдээллийн дараа холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Улаан бүсэд байгаа хүмүүсээс авсан саналыг хуудсыг хэрхэн халдваргүйжүүлэх вэ?
-Улаан бүсээс санал хураалтад оролцож байгаа хүмүүс саналаа өгөхөөсөө өмнө нэг удаагийн бээлий өмсөнө. Гар тооллогын үеэр тухайн хүн саналын хуудсыг гар тооллогоор тоолохоос өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтан амны хаалт болон бээлий зүүн гаргаж ирж, халдваргүйжүүлнэ. Сонгуулийн үеэр ажиллаж буй хэсгийн хороодын ажилчид болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад сургалт орж байгаа. Саналын хуудсаар дамжин халдвар тархах эрсдэл бага. Халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисан тохиолдолд халдвар тарахгүй гэж үзэж байна.
-Ирц хүрэхгүй нь улмаас дахин сонгууль явагдсан тохиолдолд хөрөнгө мөнгөний асуудал хэрхэх вэ. Сонгогчийн нэрийн бүртгэлтэй холбоотой асуудлыг эцэслэж өгнө үү?
-Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ. Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Гэхдээ сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг.
Эцэслэсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 сая 40 мянга. Түр хасав тэмдэглэгээтэй нь 110773 мянган сонгогч байна. Үндсэн энэ удаагийн сонгуульд 2040556 сонгогч саналаа өгнө.
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан автоматжуулсан тоолох систем гацах асуудлууд гардаг. Эдгээр эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ?
-Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 2593 санал тоолох төхөөрөмжийг түгээж бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж аймаг, сумдуудад нөөц төхөөрөмжүүдийг тараасан. Санал хураалтын өдөр шуурхай ажиллах 148 хүний бүрэлдэхүүнтэй баг бүх аймаг дүүргүүдэд ажиллаж байгаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн. Харин үлдсэн 7051 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм.
NRI is the difference in the proportion of improvements in reclassification and the proportion of worse reclassifications NRI p up AKI p down AKI p up non AKI p down non AKI, where p up AKI is the number of AKI patients moving up divided by the number of AKI patients, p down AKI is the number of AKI patients moving down divided by the number of AKI patients, p up non AKI is the number of non AKI patients moving up divided by the number of non AKI patients, and p down non AKI is the number of non AKI patients moving down divided by the number of non AKI patients want to buy priligy in pakistan J, Spradling A