Энхтайвны гүүрний нүхэн гарцыг хаасан усыг соруулж байна
Ойрын өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж нийслэлийн зарим дүүргүүдэд үерийн нөхцөл байдал үүсээд байна.
Улаанбаатар Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагууд газар дээр нь ажиллаж, аюулгүй байдлыг ханган, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцны усыг соруулж, хэвийн байдлыг хангахаар ажиллаж байна.