Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Төрийн өндөрлөгүүд саналаа өгч дууслаа.

Тухайлбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өдөр саналаа өгсөн. Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга 48-р дунд сургууль дээр хүрэлцэн ирж, саналаа өглөө.

Төрийн тэргүүнүүд болон томоохон улс төрчид саналаа өгснийхөө дараа хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэндээ үг хэлдэг.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгчхөөд үг дуугүй машиндаа суугаад явлаа. Тэрбээр УИХ-ын сонгуулиар саналаа өгөөд 10-аад минутыг үг хэлж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *