|

Б.Жавхлан: Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг тэлж, бойжуулахад үйлчилнэ

Сангийн сайд Б.Жавхлан  Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Сангийн яамнаас өнөөдөр /2021.08.18/  Засгийн газрын хуралдаанд  хэд хэдэн санал оруулсны дотор  Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчлэх асуудал.

Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлнэ. Нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм.  Төрөөс Төрийн банкинд тусалж дэмжинэ.

Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.

Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор иржээ. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгоно.  Ингэхдэээ  Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Харин  банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна” гэлээ.

Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон тул нэмж шинээр зээл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Монголбанкнаас  тус банкинд  хяналт шалгалт хийж  эхэлсэн байна.

Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж  чанаргүй зээлээ хурдан хугацаанд  эргэн төлүүлэхэд Сангийн яамнаас анхаарал хандуулах гэнэ.

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments