Дулааны худгаас нэр, нас нь тодорхойгүй цогцос олдлоо
Өчигдөр буюу 9 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд Цагдаагийн газраас “35 метр гүний дулааны худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан очиж, 10 минут ажиллан дулааны худагт нэр, нас, хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гарган, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.