Ц. Нямдорж : Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл явахгүй байлгүй дээ

Хөрөнгө оруулалтын тухай  хуулийн нэмэлт өөрчлөлт олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Уг асуудалд хууль  тогтоогч УИХ-ын гишүүд ямар байр суурьтай  байгаа нь олны анхаарал татаж байна.  Төслийг санаачлагч гишүүдээс  “Зүйл заалтыг нь мэдээгүй байсан” гэх агуулгатай өөрсдийгөө өмгөөлсөн тайлбарыг эхнээсээ хийсэн.

Энэ талаар ЗГХЭГын дарга Ц.Нямдоржийн байр суурийг  zarig.mn сайт тодруулжээ. 

Тэрээр “Хурал хийх гэдэг нь өнгөрсөн, өнөө, ирээдүйг харах 3 цагийн нэг цэг. Ирээдүй талаас авч бодвол наад мөнгөний чинь хэмжээ хойноосоо муу юм дагуулж магадгүй. Гишүүдийн болгоомжилж, асуудал үүсгээд байгааг би хувьдаа буруу гэж бодохгүй байна.

Тийм учраас уг асуудлыг Их хурал дээр хэлэлцээд нэг тийш нь болох байх. Миний ойлгосноор санаачилсан гишүүдийн зарим нь мэдээгүй байхад ийм юм орууллаа гэсэн байна. Тэр чинь болбол санаачлагчдын хувьд зөрөлдөөн гарч, татах нөхцөл үүсэж байна гэсэн үг” хэмээн  байр сууриа илэрхийллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *