ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт 12 хүн нас барж, 357 хүн маш хүнд байна
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,669 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж, 41-80 насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,616 хүн эндээд байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 353,504 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
- 917 нь Улаанбаатар хотод,
- 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавирусийн халдварын улмаас улсын хэмжээнд 17,688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,698 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,334
- Хүндэвтэр- 6,881
- Хүнд – 2,116
- Маш хүнд – 357 хүн байна.