Монголд койн хэзээ сүйрэх вэ?
Дэлхийд 11,000 төрлийн койн байгаа бөгөөд 97-98% нь дампуурч, хүмүүсийн мөнгийг шатаадаг. Монголд 600,000 иргэн, нийт 2 их наяд төгрөг оруулсан байна. Өнөөдөр ямар ч хяналтгүй, зөвшөөрөлгүй байгаа учраас толгойтой болгон койн гаргаж байна.
Энэ бүх койны үнэ өсөх боломжгүй, учир нь манайд зах зээл хязгаарлагдмал, тэгвэл гадаад руу гаргаж болно, гэхдээ хөрөнгө оруулагч нар тэнэг биш, тэд Bitcoin-д бол итгэнэ, дөнгөж гарч байгаад койн Pump & Dump хийгээд аваад, зараад гараад явчихад хэт өндөр үнэтэй болсон хөөс задран, хүмүүс сандралдаж, мөнгөө татахаар дайрна.
Дотоодод 5-10 койны үнэ дөнгөж гараад унахад иргэд яаралтай мөнгөө татаж эхэлнэ, харамсалтай нь үүнийг үүсгэн байгуулагчид эсвэл бирж бүгдийг нь олгох хөрөнгөгүй байхгүй. “Нэг үхрийн эвэр доргиход 1000 үхрийн эвэр доргино” гэдэг шиг энэ уналт салбарын бүх койнд нөлөөлнө. Сайн яваа ганц нэгийг ч өршөөхгүй, салбар бүхэлдээ доргино. Үнийн уналтаас хамаарч 1-3 койн серверээ унтраахад хүмүүс мөнгөө алдана.
Алдсан мөнгөө олж авахын тулд Сүхбаатарын талбай дээр жагсан, "Төр эртхэн хяналт тогтоосон бол би мөнгөө алдахгүй байсан, Засгийн газар огцор, миний хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төл" гэж орилно, үүсгэн байгуулагчдыг нь Шүүхэд өгч, нийгэмд бужигнаан дэгдээнэ, энэ бол койны салбарт ирэх хамгийн хүчтэй цохилт юм.
Учир нь койны үнэ хэрэглэгчийн итгэл дээр тогтож байдаг. Итгэл үгүй болоход койн үгүй болно, хүмүүсийн мөнгө үгүй болно, койны салбарын нэр хүнд “луйвар” гэсэн үгтэй адилхан сонсогддог болох бөгөөд ахиад хүмүүс итгэхгүй. Хэсэг шуурч, тренд дуусахад 570,000 хүн 1,8 их наяд төгрөгөө алдан, койны салбар дахин өмнөх сэргэхгүй болтлоо унана. Хэн хожих вэ? Эхний үед гялс аваад зарсан 30,000 иргэн. Үүсгэн байгуулагч нар шоронд суухыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл толгойтой бүхэн Төгрөг хэвлэвэл Төгрөгийн үнэ цэнэ яаж унах вэ? Төгрөг хэвлэсэн хүмүүс хожим нь яах вэ?
Ямар ч судалгаагүй зүгээр өөрийнхөө бодлыг бичсэн байна.