Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаар хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ руу айлчлал хийнэ.
Тэгвэл энэ талаар ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд И.К.Азизоваас тодруулахад "Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар хоёр орны хооронд шийдэгдээгүй байсан зарим нэг асуудлыг шийдвэрлэхийн сацуу хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 5-нд Сочид Оросын тэргүүн Владимир Путинтэй уулзаж байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан тавих гэрээнд гарын үсэг зурсан уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Монголын төрийн тэргүүний энэ хандлагыг Оросын талаас бүрэн дэмжиж байна” гэлээ.