Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус, улстөрийн томилгоо хийсний гор сая гарлаа

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын  сургуулийн дотуур  байранд амьдарч байсан  17 настай сурагч охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хүүхэд хамгаалал, хамтарсан багийн бүрэлдэхүүн,  Сумын засаг дарга,  сургуулийн захирал, анги удирдсан багш,  нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн мэргэжилтэн  дотуур  байрны багш, жижүүрийн буруу  харилцаа хандлага, хариуцлагагүй байдлаас  хүүхдийн амь эрсдэх нөхцөл үүссэн гэж  дүгнэж буй. Тэгвэл уг асуудлын мөрөөр салбарын яам ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр “Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм, аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ бол мэргэжлийн боловсролын байгууллага, дотуур  байранд   хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл ЭРСДЭЛД орсныг харууллаа. Бид шат шатны удирдлагуудад хариуцлага тооцохоор аймаг, орон нутгийн удирдлагатай ярилцаж байна.

Өвөрхангай аймгийн боловсролын газар, холбогдох сумын удирдлагууд,  сургуулийн удирдлагууд,  дотуур байрны удирдлагад   ХАРИУЦЛАГА ТООЦОХ асуудлыг ярьж байгаа. Ганц өнөөдөр гарсан хэрэг биш. Жил бүр сургууль,  дотуур байрны орчинд  гэмт хэргүүд гардаг юм байна, олон нийтэд мэдээлдэггүй байсан болохоос биш. Тиймээс эрхзүйн шинэчлэл хийх  шаардлагатай байна.

Цэцэрлэг, сургууль, дотуур байрны  орчинд хүүхдийн эрүүл, аюулгүй сурч амьдрах  орчныг яаж бүрдүүлэх вэ? Төрийн хүлээх үүрэг юу байх вэ, сургууль багш, эцэг эхийн хүлээх  гэдэг  хамгийн гол асуудал юм.

Бид хамтарсан шалгалт оруулсан. Дүгнэлтүүд нь гарсан. Хуулийн байгууллагын дүгнэлт мөн гарах байх.Хуулийн амин сүнс бол боловсролын байгууллагад МЭРГЭЖЛИЙН ТОМИЛГОО хийдэг болъё. Энэ өөрчлөлтүүдийг хийе. Тэгэхгүй бол өнөөдөр сумын Засаг дарга дураараа сонгуулийн үр дүнгээр сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг өөрчилдөг. Сүүлийн 7 жилд сургууль, цэцэрлэгийн  захирлуудын 70 хувийг өөрчилсөн буюу мэргэжлийн бус, УЛСТӨРИЙН ТОМИЛГОО   хийгдсэн байна.  Үүний гор нь магадгүй өнөөдөр гарч байна” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *