Ковид тусаад эдгэрсэн иргэдэд 1 сая төгрөгийн тэтгэмж олгох ташаа мэдээлэл цацагджээ
Цахим сүлжээнд Нийгмийн даатгалын сангаас коронавируст халдварын улмаас өвдөөд эдгэрсэн талаарх эмнэлгийн бичгээр болон эмнэлгийн тусламж авсан иргэдэд 1 сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа талаар мэдээлэл цацагджээ. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдлээ.