Төв аймагт PCR шинжилгээний урвал тасарснаар 10 хоног халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ-аас долоо хоног бүрт нэгдсэн тойм мэдээлэл хийж, халдварын тархалтын тоо өдөр ирэх тусам буурч байгааг харуулж байгаа. Хэдийгээр халдварын тоо эрс буурч байгаа ч бүртгэгдсэн тохиолдлуудад түргэвчилсэн шинжилгээний хариуг тооцохгүйгээр мэдэгдэж буй тоо нь энэ юм.

Харин сүүлийн хэдэн хоног Увс болон Төв аймгийн халдварын шинэ тохиолдлын тоо "0" гэж зааж байгаа нь тархалт тэгтлээ хумигдсаных бус PCR шинжилгээг авахад хэрэглэгддэг нуклейн хүчил тасалдсанаас болсон аж.

Тодруулбал, ЭМЯ-ны график тоон мэдээллээр Төв аймагт сүүлийн 10 хоног “0” буюу нэг ч тохиолдлын тоо илрээгүй. Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулахад “Манай аймагт сүүлийн 10 хоногт түргэвчилсэн шинжилгээгээр өдөрт 100 гаруй тохиолдол илэрч байгаа.

Харамсалтай нь хил дээр “PCR”-ийн шинжилгээнд ашигладаг нуклейн хүчил гацсанаас сүүлийн 10 хоног PCR шинжилгээ хийж чадахгүй байгаа. Бид түргэвчилсэн шинжилгээг хийж, ЭМЯ руу тоон мэдээллийг явуулж байсан. Харин хоёр дахь өдөр “PCR”-ын урвал аймагт ирж, бид түргэвчилснээс гадна тус оношлуураар шинжилгээг хийж эхэллээ. Ингэхэд сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээгээр 123, “PCR” оношлуураар 13 тохиолдол илэрсэн байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *