БНХАУ-д авч буйтай адилхан шинжилгээний лабораторийг Гашуунсухайтад байршуулна

Сангийн сайд Б.Жавхлан Замын үүд, Гашуун сухайт боомтод өнгөрөгч өдрүүдэд ажиллаад ирсэн. Ингэхдээ нүүрс тээврийн нөхцөл байдал,  Монгол руу орж ирэх ачаа барааг татан авах,  хүн хоорондын  харилцаа үүсгэхгүйгээр  асуудлыг зохицуулах талаар Хятадын талтай тодорхой шийдвэрт хүрсэн байна.

Тэрээр энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан  “Жолооч нарыг  хооронд нь уулзуулахгүйгээр хилийн “0” цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихээр шийдвэрлэсэн. Гэхдээ хоёр улсын талаас нэгдсэн ойлголтод хүрсэн нь аль ч талд COVID-19-ийн нөхцөл өөрчлөгдсөн энэ горимоор явна. Ямар ч шинэ нөхцөл байдал үүссэн энэ үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн нэгдмэл ойлголтод хүрсэн гэсэн үг. 

Энэ горимоор бүх төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон. Явц дундаа цаашид нэмэгдүүлэх боломжуудыг судалж, боломж гарвал нэмээд явна. Өдөрт 50 чингэлэг гэдэг нь хэвийн байдалтай харьцуулахад бага тоо ч бараа материалаа татан авах ажлыг эхлүүлэх нь чухал.

Түүнээс гадна, энэ асуудлын улмаас хилийн тээвэр хийхээр тэнд очсон эсвэл тэнд ажиллаж, амьдарч байгаа 5,000 орчим жолоочийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс дээрх ажилд аль болох тээвэрчдийг хамруулах тал дээр орон нутагт ажиллаж буй боомтын захиргаанд чиглэл өгсөн.

Шинжилгээтэй холбоотой  асуудлыг шийдвэрлэхээр бид Ганцмод боомт дээр байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн, стандарт бүхий PCR аппаратыг Гашуунсухайтад тавьж, ажиллуулах   талаар ярьж байна. Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс дахиж ийм асуудал гарахгүй гэж бодож байна” гэлээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *