Монголчуудын Англи хэлний мэдлэг Вьетнамчуудаас доогуур эрэмбэлэгджээ

 Тус жагсаалтад улс орнуудын англи хэлний мэдлэгийг “Маш өндөр”-өөс “Маш бага” хүртэлх таван түвшний ангилалд хуваадаг байна.

Тэгвэл  нь өмнөх онуудтай харьцуулахад нэг түвшин ахисан үзүүлэлт аж. Энэхүү бүлэгт 450-499 оноо авсан улсууд багтдаг бөгөөд сүүлээсээ хоёр дахь түвшин юм. Тус түвшинд багтсан улсуудын иргэд англи хэлээр ярьдаг улсад жуулчилж чадах бөгөөд англи хэл дээрх энгийн яриа болон цахим шууданг ойлгож, харилцах боломжтой гэж тодорхойлсон байна.

Энэ жилийн жагсаалтыг Нидерланд улс тэргүүлсэн бол хамгийн сүүлд буюу 112-р байрт Йемен улс бичигджээ. Азийн орнуудыг тусад нь авч үзвэл, Сингапур улс “Маш өндөр” түвшинтэйгээр 1-р байрт эрэмбэлэгдсэн бол Тажикстан улс “Маш бага” түвшинтэйгээр хамгийн сүүлд жагссан байна.

 Тодруулбал, манай улс Вьетнам, Бангладеш, Балба, Шри Ланка зэрэг ази улс орнуудаас доогуур эрэмбэлэгдсэн байна.

Уншигч та бүхэн доорх зургаас энэхүү жагсаалтыг бүтнээр нь харж болох бөгөөд энэ холбоосоор орон, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Эх сурвалж: www.ef.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *