Төрийн өмчийн хаалгыг зарж, орж гарахад хураамж авдаг болгожээ

Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг.

Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.

 “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11,324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1,191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1,438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

Харин хорин хоёрын товчооны урд талд байрлах авто худалдааны цогцолборын орох гарах хаалгыг үл мэдэх байгууллага эзэмшин ажилчид болон үйлчлүүлэгч нараас орж гарахад нь мөнгөн хураамж хурааж эхэлжээ.

Энэ тухай ажилчид учир начрыг нь тодруулах гэхэд байгууллага хариуцсан захирал нь ажлын байран дээрээ бус хотын төвд ажлын албан өрөө түрээслэн суудгаас шалтгаалан шууд харилцаа холбоо тогтоод, тодруулга авах боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *